Tuesday, March 6, 2012

Жин хасах супер нээлт

Бүсгүйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний ажлын карьер, хайр дурлал бүх зүйл сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. Бүсгүйчүүд бидний мөнхийн сэдэв илүүдэл жингийн талаар өнөөдөр ярилцахаар бэлтгэлээ.
Миний хувьд бараг төрсөн цагаасаа илүүдэл жингийн проблемтэй явж байна. Анхаарч байхгүй л бол нэмэгдэх хандлагатай. Жингээ хасахын тулд хоолны дэглэм, эм бэлдмэл, аеробек, фитнесс, бассейн гээд бүх л аргуудыг туршиж хэрэглэж үзсэн.
Энэ хугацаанд миний олж авсан супер нээлт нь ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ. Маш энгийн.

Saturday, January 28, 2012

Өөгүй тунгалаг арьс таны амьдралын зөв хэмнэлийг илтгэнэ

 Өөрийгөө хайрладаг бүсгүйн арьс өөгүй тунгалаг гэрэлтэй байдаг. Түүний арьс амьдралынх нь зөв хэмнэл, арчилгаа, эрүүл мэнд гээд бүгдийг илтгэнэ. Бүсгүй танд дараах энгийн зөвлөгөөг мөрдлөг болгохыг хүсье.
1. Нарнаас хамгаалах
Нарны гэрэл арьсыг үрчлээтүүлж өнгөө алдахад хүргэдэг. Сэвх толбо үүсэх, холцруутах зэрэг нь нарны туяанаас үүдэлтэй. Тиймээс
SPF буюу нарнаас хамгаалах тосыг үргэлж хэрэглэж байгаарай.
Хурц нартай үед сүүдэр газар бараадах хэрэгтэй. Ялангуяа өглөө 10-аас 16 цагийн үед нарны туяа хамгийн хурц байдаг.
Наранд явах хэрэгтэй бол нарны малгай, хамгаалах хувцас өмсөөрэй.